Training MON
Бизнес Санхүүгийн Менежиментийн 5 өдрийн сургалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2012 оны 1-р сарын 17, Мягмар гариг, 12:37

ТБУТ-ийн сонгон шалгаруулалтаар шалгарсан Эрдэм мэдлэг түгээх төв Хаан банкны зээлинд хамрагдах бүс нутгийн бичил уурхайн нөхөрлөлүүдэд 5 өдрийн Бизнес Санхүүгийн Менежиментийн сургалтыг бичил уурхайчдийн санхүү болон бизнес менежментийг бий болгох, бэхжүүлэх, мөн бизнес санхүүгийн мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулав. Сургалтанд бичил уурхайн нөхөрлөлийн 37 төлөөлөгч оролцож гэрчилгээ гардлаа.

Бичил уурхайчдын дунд явуулсан нийгэм эдийн засгийн суурь судалгаагаар бичил уурхайчдад хэрэгцээт тоног төхөөрөмж авахад нь зээлийн хэрэгцээ маш их байдаг нь тогтоогджээ. Ихэнх бичил уурхайчид барьцаа байхгүй, эсвэл барьцаалах зүйл байлаа ч банкны зээлийн шаардлаганд нийцсэн бичиг баримт байдгүйгээсээ болоод зээл авч чаддаггүй байна. Мөн түүнчлэн бичил уурхайгаас олсон орлогоо зөв зохион байгуулах, орон нутагтаа өрсөлдөх чадвартай бичил уурхайг хөгжүүлэх шаардлагатай бизнес, санхүүгийн мэдлэг, чадвар дутмаг байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2-р сарын 01, Лхагва гариг, 15:20
 
Бичил уурхайчдад байгаль орчны нөхөн сэргээлтийн сургалт зохион байгууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2011 оны 12-р сарын 05, Даваа гариг, 17:21

ТБУТ нь бичил уурхайчдыг нөхөн сэргээлт хийж хэвшүүлэх зорилгоор байгаль орчин, нөхөн сэргээлтээр дагнан ажилладаг Экосфер компанид хүсэлт тавьж, бичил уурхайгаар эвдрэлд орсон талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх сургалтыг Төв аймгийн Заамар суманд  2011 оны 10 сарын 28-30 хооронд зохион явуулав.

Уг сургалтанд Баянхонгор аймгийн 4 сумыг төлөөлж нийт 15 бичил уурхайчин, Дархан уул аймгийн Шарын гол сумыг төлөөлж 5 бичил уурхайчин мөн Төв аймгийн Заамар сумын 50 бичил уурхайчин тус бүр хамрагдсан байна.

Танхимын сургалтыг Заамар сумын Хайлааст баг дээр 10 сарын 28-ны өдөр зохион байгуулж дараагийн хоёр өдөр тус багийн “Ар найман” хэмээх газар техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг тус компанийн багш М. Бүрэнбаяр, ургамал судлаач Доктор П. Баатарбилэг болон Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн докторант Б. Батболд нар газар дээр нь зааж сургаж, нөхөн сэргээлтийг нийт 0,5 га газарт амжилттай зохион явууллаа.

Нөхөн сэргээлт хийхэд тус багийн дарга А. Ганцэцэг болон сумын байгаль орчны байцаагч А. Оюунтуяа нар оролцож, багийн зүгээс дугуйт ачигчыг оролцуулан нөхөн сэргээлтэнд ашиглаж, нийт 1500 гаруй улиас тарьж, уг нөхөн сэргээсэн талбайг хашиж хамгаалсан байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2-р сарын 01, Лхагва гариг, 15:19
 
“Үнэт чулуу”- ны засал чимэглэлчний мэргэжлийн ур чадвар олгох сургалт зохион байгууллагдлаа PDF Хэвлэх И-мэйл
                 

Бичсэн Bat-Erdene CHUBA   
2011 оны 11-р сарын 23, Лхагва гариг, 00:00

ТБУТ-ийн үйл ажиллагааны хүрээнд бичил уурхайчдад орлогын хоёрдогч эх үүсвэр бий болгох замаар амьжиргааг нь дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Үнэт чулуу”- ны засал чимэглэлчний мэргэжлээр  ур чадвар олгох сургалтыг   2011 оны 10 сарын                         18-22- ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг ТБУТ-ийн захиалгаар Үйлдвэрлэл Урлалын Сургууль зохион байгуулсан бөгөөд сургалтанд  Дорноговь аймгийн Айраг сумын 12 бичил уурхайчин хамрагдаж ур чадварын  гэрчилгээ гардан авлаа.

Бичил уурхайчид ийнхүү сургалтанд хамрагдаж өнгөт чулуу болон жоншоор гар урлалын болон бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэх болон чулуун дээр сийлбэр хийх ур чадвар эзэмшсэн нь  олборлосон ашигт малтмалаа шууд зах зээлд борлуулахаас гадна  нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлогоо нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр шинээр бий болгох боломж байна гэдгийг харуулсан үр дүнтэй сургалт  боллоо.

     
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 17:31