|
Туршлага солилцох сургалт семинар (хоёр дахь удаагийн) |
|
|
|
|
Бичсэн Батжаргал
|
|
2009 оны 5-р сарын 09, Бямба гариг, 19:18 |
|
Төслийн үйл ажиллагаа хэрэгжиж буй 4 газрын ТББ-уудын туршлага солилцох сургалт семинар Мандал сумын Түнхэлд зохион байгуулагдаж, нийт 25 хүн оролцов. Энэ удаагийн сургалт семинарыг олон нийтийг идэвхижүүлэх, үйл ажиллагаанд татан оролцуулах талаар туршлагаа солилцох, өмнөх уулзалтаар ярилцсан сэдэв, сурч мэдсэн зүйлээ бататгах, төлөвлөлтөө боловсронгуй болгох, үйл ажиллагааны хэтийн төлвөө тодорхойлоход чиглэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл-ийг татаж авах. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 19:33 |
|
Туршлага солилцох сургалт семинар зохион байгуулав. |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2009 оны 2-р сарын 22, Ням гариг, 16:16 |
|
ТоБУТ-ийн нийгмийн багаас төслийн орон нутгийн идэвхижүүлэгчид, ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн дунд "ТББ-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГЫН ҮНЭЛГЭЭ,ТӨЛӨВЛӨЛТ"-ийн сургалт семинарыг 2009 оны 2 сарын 12 -14-нд Баянхонгор аймагт зохион байгуулав.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 13:45 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
"Бизнесийн үйл ажиллагааг дэмжих байгууллагын хөгжил" сэдэвт сургалт зохион байгуулав. |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2009 оны 1-р сарын 22, Пүрэв гариг, 16:19 |
|
Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Дууш Мандал Хайрхан холбоо" ТББ-ын хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд "Олон нийтэд суурилсан бизнесийн үйл ажиллагааг дэмжих байгууллагын хөгжил" сэдэвт 3 хоногийн сургалтыг өнгөрсөн 1 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын ерөнхий зорилго нь олон нийтэд тулгуурласан алт баяжуулах цехийн менежментийн зохистой зохион байгуулалтын загвар бий болгоход оршисон. Сургалтын дэлгэрэнгүй тайлан-г татаж авах. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 14:05 |
|
"Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц"-ын сургалт зохион байгуулав. |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2008 оны 9-р сарын 15, Даваа гариг, 16:13 |
|
ТоБУТ "Нийгмийн хөгжлийн төв"-тэй хамтран "Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц" сэдэвт сургалтыг Баянхонгор аймгийн Жаргалант, Бөмбөгөр сум, Төв аймгийн Борнуур сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын хувиараа ашигт малтмал олборлогч (ХАМО-гч) иргэд, орон нутгийн засаг захиргааны холбогдох ажилтны дунд 2008 оны 7-9 саруудад амжилттай зохион явууллаа. Сургалтын гол зорилго нь "Бичил уурхайн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ын дагуу ХАМО иргэд зохион байгуулалтанд орох, олон нийтийг идэвхижүүлэх талаар мэдээлэл өгөхөд чиглэсэн (Сургалтын дэлгэрэнгүй тайлан-г татаж авах). Эдгээр сургалтын үр дүнд Баянхонгор аймгийн Жаргалант суманд 7 нөхөрлөл (1 нөхөрлөл дундажаар 7 - 15 гишүүнтэй), Төв аймгийн Борнуур суманд 14 нөхөрлөл тус тус ажиллаж байна.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 15, Мягмар гариг, 16:45 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Хөдөлгөөнт аврах багийн Хэнтий, Дорноговь аймагт ажиллаа. |
|
|
|
|
Бичсэн Батжаргал
|
|
2008 оны 9-р сарын 05, Баасан гариг, 20:41 |
|
Хөдөлгөөнт аврах баг Хэнтий, Дорноговь аймгийн хувиараа ашигт малтмал олборлож буй газруудаар явж, иргэд болон бичил уурхайн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, санал бодлыг сонсож, Засгийн газраас гаргасан тогтоол, журмыг таниулах, судалгаа хийх зорилготой 2008.08.14-2008.08.20-ны хооронд ажиллаад ирлээ. Тайлан-г татаж авах.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 14, Даваа гариг, 20:48 |
|
Олон нийтийг идэвхижүүлэх, зохион байгуулалтанд оруулах жижиг төслийн үйл ажиллагаа Уянга суманд: |
|
|
|
|
Бичсэн Батжаргал
|
|
2008 оны 9-р сарын 05, Баасан гариг, 11:37 |
|
Төсөл хэрэгжиж буй Өвөрхангай аймгийн Уянга сум нь Улаанбаатар хотоос 490 км, аймгийн төвөөс 60 км зайд оршдог. Сумын нийт хүн ам 11 мянга гаруй, засаг захиргааны анхан шатны нэгж болох 7 багтай, төвийн бүсийн эрчим хүч дамжуулах шугамд холбогдсон зэрэг дэд бүтцийн хөгжил сайн ба мал аж ахуй, уул уурхайн салбар түлхүү хөгжсөн. Уянга сум төсвийн орлогынхоо 70%-ийг зөвхөн уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Уул уурхайн салбарын хөгжил нь тус сумын нутаг Өлтийн орд газраас Эрэл ХХК алт олборлож эхэлснээс эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд үүнийг дагаад үүрэн телефон, шатахуун түгээх газрууд, зочид буудал, кафе, хүнсний дэлгүүр, авто засварын газрууд зэрэг үйлчилгээний салбар хурдтай хөгжиж байна. Тус сумын уул уурхайн салбарт алтны шороон ордын олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй аж ахуйн нэгжүүд байдаг. Тэдгээр аж ахуйн нэгжүүд Уянга сумын төвөөс 10-18 км зайд орших Өлт, Бөөрөлжүүт зэрэг газарт төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг.
Уянга сумын хувиараа ашигт малтмал олборлогчдыг орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг, нийгмийн хариуцлагатай гишүүд бүхий нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулах, тэдгээрийн хөгжлийг дэмжих идэвхижүүлэгчдийг бэлтгэх, чадваржуулах, лиценз эзэмшигчид, орон нутгийн удирдлагуудтай үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх замаар хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд төслийн зорилго оршино. Төслийн хэрэгжилтийн тайлан; Зөвлөлдөх уулзалт ба үйл ажиллагааны хэрэгжилтийн явцын тайлан-г татаж авах. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 13:37 |
|
Хөдөлгөөнт аврах баг төслийн үйл ажиллагаа хэрэгжиж буй газарт ажиллалаа. |
|
|
|
|
Бичсэн Батжаргал
|
|
2008 оны 4-р сарын 10, Пүрэв гариг, 08:45 |
|
Хөдөлгөөнт аврах баг Баян-Хонгор аймгийн Шинэжинст, Бөмбөгөр, Жаргалант сумын хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн ажилладаг газруудаар 2008-03 сарын 21-нээс 04 сарын 01-ны хооронд явж, ажлын байрны аюулгүй байдалд үнэлгээ өгөх, ажиллаж буй иргэдэд зааварчилгаа өглөө. Тайлан-г татаж авах. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 14, Даваа гариг, 20:40 |
|
“Борнуур мөнгөн усгүй амьдрал” бичил уурхайчдын холбооны өргөтгөсөн зөвөлгөөн болов. |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2008 оны 2-р сарын 14, Пүрэв гариг, 16:11 |
|
"Борнуур мөнгөн усгүй амьдрал" уриан дор Хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг иргэд, олон нийт, төр засагт зөв ойлгуулах, санал бодлоо солилцох, хувиараа ашигт малтмал олборлогчдийн үйл ажиллагааг бичил уурхай болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хувиараа ашигт малтмал олборлогчдын ажлын байрыг баталгаажуулах зорилгоор Бичил уурхайчдын холбооны өргөтгөсөн зөвөлгөөн Төв аймгийн Борнуур суманд 2008 оны 2-р сарын 2-нд болов. Зөвөлгөөнд сум, аймаг орон нутгийн удирдлага, Төв аймгийн Бор нуур сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хувиараа ашигт малтмал олборлогчид бүхий 200 гаруй хүн оролцсны 170 орчим нь хувиараа ашигт малтмал олборлогчид байлаа. Түүнчлэн тус зөвөлгөөнд Улсын их хурлын гишүүн, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Уул уурхайн аврах алба, ТоБУТ-ийн хамт болон ТВ, радио, сонины сурвалжлагчид оролцов.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 14:13 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|