Үгсийн тайлбар

Artisanal mining – хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
ASM Association – бичил уурхайн холбоо/ТББ
Community development – олон нийтийн хөгжил
Facilitation – идэвхижүүлэх үйл явц
Facilitator – идэвхижүүлэгч
Mercury free technology – мөнгөн усгүй технологи
Occupational safety – аюулгүй ажиллагаа
Partnership – нөхөрлөл
Placer mine – шороон орд
Hard rock mine- үндсэн орд
Тайлан, холбогдох материал
Бичил уурхайн тухай ойлголт, төсөөлөл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Батжаргал   
2009 оны 9-р сарын 29, Мягмар гариг, 17:04

Монгол Улсад 1991 онд “Алт хөтөлбөр” батлагдсанаас хойш уул уурхайн салбарт алт олборлох ажиллагаа эрчимжиж эхэлсэн үеэс иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд татагдан оролцох болжээ.Мөн түүнчлэн төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилтийн үетэй холбогдон ажилгүйдэл, ядууралд иргэд олноор өртсөн. 1999 оноос хойш Монгол Улсад удаа дараа нүүрлэсэн байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, зудын гамшгийн улмаас 11 сая гаруй мал хорогдож олон тооны малчид амьжиргааны эх үүсвэрээсээ салж ажилгүйчүүд, ядуу иргэдийн эгнээнд шилжсэн байна. Ийнхүү араасаа эерэг, сөрөг үр дагаврын аль алиныг дагуулсан нийгэм, эдийн засгийн шинэ үзэгдлийг өнөөгийн монголын нийгэм янз бүрээр хүлээн авч, тайлбарлаж байгаа билээ. Товч танилцуулга -ыг татаж авах.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 29, Мягмар гариг, 17:14
 
Сургалтын гарын авлага, материалууд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2009 оны 5-р сарын 22, Баасан гариг, 16:14

Олон нийтийг идэвхжүүлэх, ХАМО иргэдийг зохион байгуулалтанд оруулахад дэмжлэг үзүүлэх сургалтын гарын авлага, материалууд

1. Нийгмийн бүлэг, түүний шинж чанар, зорилго

2.  Харилцааны техник, харилцах урлаг

3.  Идэвхижүүлэгч бэлтгэх сургалт

4.  Хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхөрлөлийн дүрэм

5.  Төрийн бус байгууллагын менежмент түүнийг хэрэгжүүлэх арга зүй

6. ОЛОН НИЙТИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ сургагч багшийн гарын авлага-1

7.   ОЛОН НИЙТИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦсургагч багшийн гарын авлага-2

8.   "Оролцооны аргад суурилсан хөгжлийн шинэ хандлага ба ТББ-ын менежмент"сургагч багшийн гарын авлага

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 16:01
 
Төлөвлөлт ба мониторингийн маягтууд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2009 оны 5-р сарын 05, Мягмар гариг, 16:22

ХАМО-гч иргэдийн ТББ болон ТоБУТ-ийн олон нийтийн хөгжлийн ажилтнуудад зориулсан "Төлөвлөлт, мониторингийн ажлын маягтууд".

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 16:27
 
Олон нийтийн хурал, уулзалт, ярилцлагыг үр дүнтэй зохион байгуулах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Батжаргал   
2009 оны 5-р сарын 05, Мягмар гариг, 16:10

ХАМО-гч иргэд ба тэдгээрийн байгуулсан ТББ-уудын хурал, уулзалт, ярилцлагыг хэрхэх үр дүнтэй зохион байгуулах вэ? Удирдамж-ийг татаж авах.  

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 16:16
 
Бичил уурхайн аюулгүй ажиллагааны ерөнхий дүрмийн төсөл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2007 оны 7-р сарын 25, Лхагва гариг, 17:15

ШУТИС-ийн Уул уурхайн сургуультай хамтран Монгол орны хувиараа ашигт малтмал олборлох ба бичил уурхайн үйл ажиллагааны техник технологийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хувиараа ашигт малтмал олборлолт ба бичил уурхайн үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны ерөнхий дүрмийн төслийг боловсруулж, холбогдох газруудад танилцуулан санал авч байна. Та бидэнд санал бодлоо ирүүлнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 20:02
 
Бичил уурхайн тоног төхөөрөмж PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2007 оны 7-р сарын 22, Ням гариг, 17:14

Хувиараа ашигт малтмал олборлогчдын хуурай баяжуулах төхөөрөмжийн алт/металл авалтын хэмжээ (одоогийн хэмжээг 30-35 хувь)-г ихэсгэх, тоосжилтыг бууруулах тоног төхөөрөмжийг "Конрес" компанитай хамтран үйлдвэрлэн туршилтын үйл ажиллагааг явуулж байна. Цаашид эдгээр тоног төхөөрмжийг хэрхэн ашиглах талаар хувиараа алт олборлогч нарт сургалт явуулж, нэвтрүүлэх ажлыг ТоБУТ "Конрес" компани хамтран хэрэгжүүлнэ.

Түүнчлэн тус төсөл ШУТИС-ийн Уул уурхайн сургуультай хамтран Монгол орны хувиараа ашигт малтмал олборлох ба бичил уурхайн үйл ажиллагааны техник технологийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хувиараа ашигт малтмал олборлолт ба бичил уурхайн үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны ерөнхий дүрмийн төслийг боловсруулж, холбогдох газруудад танилцуулан санал авч байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 20:01