|
Бичил уурхайн эрх зүйн орчны тухай товч танилцуулга |
|
|
|
|
Бичсэн Батжаргал
|
|
2009 оны 9-р сарын 29, Мягмар гариг, 16:55 |
|
Ажилгүйдэл, ядуурал, байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган зудтай холбоотойгоор үүссэн энэ үйл ажиллагаа нь нийгэмд сайн, муу үр дагаврын аль алиныг авчирсаар байгаа нь тодорхой. Иймд энэ үйл ажиллагаанд татагдан оролцож байгаа иргэдийг зохион байгуулалтанд оруулан, үйл ажиллагааг нь эрх зүйн хүрээнд зохицуулах замаар бичил уурхайн хэлбэрээр хөгжүүлсэн тохиолдолд олон тооны ажлын байр бий болж, ажилгүйдэл, ядуурал буурч, хөдөөгийн тогтвортой хөгжилд зохих хувь нэмрээ оруулна гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Бичил уурхайн эрх зүй, зохицуулалтын орчны тухай товч танилцуулга-г татаж авах. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 29, Мягмар гариг, 17:01 |
|
|
Бичил уурхай эрхлэгчидийн үйл ажиллагааг зохицуулах түр журамд Олон улсын зөвлөх дүн шинжилгээ хийлээ |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2009 оны 1-р сарын 20, Мягмар гариг, 11:16 |
|
"ХАМО-гч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-д нарийвчилсан дүн шинжилгээ хийхийг зориогүй ч гол зорилго нь хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж болох гол концепцийн асуудлыг тодорхойлоход үндсэндээ чиглэсэн. Дэлхийн бусад орнууд бичил уурхайн үйл ажиллагааг зохицуулахад ямар мэдлэг, туршлагатай болж байгаа ба Монгол орны өвөрмөц онцлогийн талаар өөрийн ажиглалтаа хийсний үндсэн дээр энэхүү дүн шинжилгээг хийж байна. Түр журамд хийсэн дүн шинжилгээ нь үндсэндээ бичил уурхайн тухай хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулахад "Тогтвортой бичил уурхай" төсөл (ТоБУТ) ямар байр суурьтай оролцож болох вэ гэдэгт саналаа хэлэхэд чиглэсэн. Дүн шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл - татаж авах. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 19:29 |
|
Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах тухай түр журам түүний хэрэгжилтийн явцад хийсэн үнэлгээ |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2009 оны 1-р сарын 15, Пүрэв гариг, 18:37 |
|
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан "Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам" түүний хэрэгжилтийн явцад үнэлгээ хийв.
Энэхүү үнэлгээг хувиараа ашигт малтмал олборлогч (ХАМО-гч) иргэдийн бүлэг, орон нутгийн өөрөө удирдах ба захиргааны байгууллага, төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, олон улсын мэргэжилтнүүдээс авсан судалгаан дээр үндэслэн хийлээ. Тус үнэлгээг хийхэд Монгол орны хэмжээнд бичил уурхайчдын 87% нь ажилладаг алтны орд дээр түр журам хэрхэн хэрэгжиж буй, журмыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгааг тогтоох зорилгоор "Тогтвортой бичил уурхай" төсөл хэрэгжиж буй 4 газарт хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн саналыг авлаа. Мөн үнэлгээнд түр журмыг гардан хэрэгжүүлэх ёстой орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын ажилтнуудыг нэн тэргүүнд хамруулахыг зорьсон бөгөөд нийтдээ 60 хүнээс санал асуулга авч үнэлгээ хийхэд ашигласан болно.
Бидний үнэлгээнд оролцож, санал бодлоо хуваалцсан бүх байгууллага, хүмүүст баярласан, талархснаа илэрхийлье.
Үнэлгээний тайлан -татаж авах |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 19:50 |
|
Бусад орнуудын хууль, эрх зүйн зохицуулалт |
|
|
|
|
Бичсэн Батжаргал
|
|
2008 оны 1-р сарын 05, Бямба гариг, 17:27 |
|
Бичил уурхай бүхий орнуудын хууль, эрх зүйн зохицуулалт: - Перу, Суринеме улсуудын бичил уурхайн тухай хуулийн онцлогууд - Перу улсын хууль - Суринеме улсын хууль - Лаос улсын хууль - Хятад улсын хууль - Филлипини улсын хууль |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 29, Мягмар гариг, 17:30 |
|
|
|
|
|