Үгсийн тайлбар

Artisanal mining – хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
ASM Association – бичил уурхайн холбоо/ТББ
Community development – олон нийтийн хөгжил
Facilitation – идэвхижүүлэх үйл явц
Facilitator – идэвхижүүлэгч
Mercury free technology – мөнгөн усгүй технологи
Occupational safety – аюулгүй ажиллагаа
Partnership – нөхөрлөл
Placer mine – шороон орд
Hard rock mine- үндсэн орд
Эрх зүйн баримт бичгүүд/ төсөл
Хууль, журмын төсөлд хувиараа ашигт малтмал олборлогч /ХАМО/ иргэд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагынажилтнуудын өгсөн санал, тэдний бодол PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2011 оны 2-р сарын 28, Даваа гариг, 10:03

Тогтвортой бичил уурхай төслийн багийн хамт олон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны сайдын 2009 оны 5 дугаар сарын 1-ий өдрийн 107 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл, “Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл, “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төсөл, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төслөөр 2010 оны 1, 2 дугаар саруудад хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ТБУТ үйл ажиллагаа явуулж байгаа Төв аймгийн Борнуур, Баянхонгор аймгийн Жаргалант, Бөмбөгөр, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагуудын ажилтнуудын төлөөлөл буюу дээрх хууль болон журмын төсөл батлагдсан тохиолдолд амьдрал дээр түүнийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх субъектүүдийн төлөөлөл болох 192 хүн оролцож байр суурь, санал бодлоо илэрхийлэв.

 Юуны өмнө Бичил уурхайн үйл ажиллагааг зохицуулах хууль журмын төсөл боловсруулах үйл явцад хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн оролцоог хангах, тэдгээрийн дуу хоолой, санал бодлыг бодлого боловсруулагч нарт хүргэх, нөгөө талаас Бичил уурхайн таатай орчин бүрдүүлэх, бичил уурхай эрхлэгчдэд үйлчлэх, амьдралаас урган гарсан  хэрэгжиж болохуйц хууль, журмын төсөл боловсруулахад яамны ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан. 

Хэлэлцүүлгийн үеэр хууль, журмын төслийг оролцогчдод бичгээр тарааж, зүйл заалт тус бүрийг энгийн ойлгомжтой үг хэллэгээр тайлбарлан өгч, оролцогчдыг бүлгүүдэд хувааж, бүлгийн ярилцлага зохион байгуулан тэдний байр суурь, санаа бодлыг сонсож, бичгээр авч баримтжуулсан болно. Мөн түүнчлэн хэлэлцүүлэг бүрийн төгсгөлд гадаад орнуудын бичил уурхайн тухай хууль тогтоомж, олон улсын туршлага, судлаачдын судалгааны материал дээр үндэслэж 2006 онд УИХ-ын гишүүдийн өргөн барьсан “Бичил уурхайн тухай хууль”-ийн төсөл болон яамны ажлын хэсгийн боловсруулсан хууль, журмын төсөлд Тогтвортой бичил уурхай төслийн хийсэн дүн шинжилгээ болон Бичил уурхайн хуульд тусгагдсан байх ёстой гол асуудлуудыг тусгасан материал тарааж, оролцогсдыг яриулах, харилцан  ярих  хэлбэрээр хийв.

Хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналыг сум тус бүрээр эмхэтгэж гол санаануудыг нэгтгэсэн болно. Татаж авах

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 2-р сарын 28, Даваа гариг, 10:12
 
"Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийн үзэл баримтлал PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Батжаргал   
2009 оны 7-р сарын 09, Пүрэв гариг, 14:34

Монгол Улсад байгалийн баялагийг ашиглах эрх зүйн орчин бүрдсэн. Тухайлбал ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах, хяналт тавих, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, стандартууд байгаа боловч эдгээр хууль дүрмүүдийн харилцан уялдаа холбоо муу байгаагаас хэрэгжүүлэх шатанд хуулийн сул “цоорхой” тал нь иргэдэд ашигт малтмал олборлох, хариуцлагаас мултрах боломж олгож байгаа нь хувиараа ашигт малтмал олборлож байгаа асуудлыг эрх зүйн хүрээнд тусгайлан зохицуулж иргэд, орон нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, төрийн байгууллагуудын эрх үүргийг тодорхойлох шаардлага гарч байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 12, Бямба гариг, 16:20
Дэлгэрэнгүй...
 
Бичил уурхайн бодлогын ажлын хэсэг байгуулагдав. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Батжаргал   
2009 оны 2-р сарын 09, Даваа гариг, 18:16

Эрдэс баялаг, эрчим хүчний яам (ЭБЭХЯ)-ны сайдын тушаалаар бичил  уурхайн бодлогын асуудлаар зөвлөх үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан.  Ажлын хэсэгт төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын/гадны холбогдох байгууллагын төлөөлөл орж байна. Тус ажлын хэсгийн зорилго нь бичил уурхайн дэд салбарын хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчны уялдаа холбоо, тэдгээрийн “цоорхой/орхигдол”-ыг тодорхойлж, бичил уурхайн бодлого, зохицуулалтын орчинг бүрдүүлэхэд Засгийн газар (ЭБЭХЯ)-т туслахад чиглэж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 18:31
Дэлгэрэнгүй...
 
Бичил уурхайн тухайн хуулийн төсөлд өгсөн гадны судлаачийн санал PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Батжаргал   
2008 оны 1-р сарын 25, Баасан гариг, 19:53

Бичил уурхайг дэмжих олон улсын нийгэмлэгийн ээлжит 7-р бага хурал  2007-9 сард Монгол улсын Улаанбаатар хотноо болсон. Тус бага хурлын үеэр Монгол Улсын Засгийн газар хуралд оролцсон олон улсын мэргэжилтнүүд, Монгол улсын төр засаг, УИХ-ын гишүүдийг оролцуулан бичил уурхайн үйл ажиллагааны эрх зүй, зохицуулалтын орчны асуудлаар санал бодлоо солилцох дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулсан. Уулзалт ярилцлага нь олон улсын судлаач, мэргэжилтнүүдэд Монгол улсын Засгийн газар бичил уурхайн салбарт хууль эрх зүйн орчин бүрдүүлэх санаачлага гаргаад байгааг танилцуулж санал солилцох боломж олгосон. "MERG" (Канад, зөвлөх компани)-ийн захирал Доктор (PhD) Мариа Лаура Баррето саналаа ирүүлсэн (Саналыг татаж авах).     

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 20:07
 
Бичил уурхайн тухай хуулийн төсөлд оруулсан нэмэлт өөрчлөлт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2007 оны 10-р сарын 15, Даваа гариг, 18:32

Бичил уурхайн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсан хувилбар -/төсөл татаж авах/

Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт
УИХ-ын нэгдсэн хуралдаанаас дэмжигдсэн болон гүйцээн боловсруулах чиглэл өгсөн саналуудыг тусгасан хувилбар-/төсөл татаж авах/

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 16:34
 
Бичил уурхайн тухай хуулийн төсөл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2007 оны 7-р сарын 08, Ням гариг, 18:28

Бичил уурхайн vйл ажиллагааг зохицуулах Бичил уурхайн тухайн хуулийн төсөл-ийг УИХ-ын нэр бүхий 11 гишvvн санаачлан өргөн барьснаас хойш Засгийн газрын боловсруулсан Ашигт малтмал гар vйлдвэрлэлийн аргаар олборлох тухай хуулийн өөр нэг төсөл өргөн баригдсан билээ. Эдгээр хуулийн төслvvдийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ дахь МАХН-ын бvлэг тус тус авч хэлэлцээд теслvvдийг нэгтгэж УИХ-ын чуулганаар анхны хэлэлцvvлгийг хийлгээд байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 16:33