| "Тогтвортой бичил уурхай" төслийн Бүрэлдэхүүн хэсгүүд |
|
|
|
Бичил уурхайн бодлогын бүрэлдэхүүн хэсэгБичил уурхайн бодлогын бүрэлдэхүүн хэсэг бичил уурхайд чиглэсэн болдлого эрх зүйн таатай орчин бий болгох ажлыг дэмжих, албан ёсны, хариуцлагатай бичил уурхайн үйл ажиллагааг хөгжүүлэх тохиромжтой журмыг бий болгох ажилд идэвхжүүлэгчийн хэлбэрээр оролцох үүрэгтэй. Энэ бүрэлдэхүүн хэсэг Монгол Улсын Засгийн газрын бичил уурхайн салбарыг зохицуулах, энэ салбарыг үндэсний эдийн засгийг бүрдүүлэгч идэвхитэй хэсэг болгож шилжүүлэх талаар явуулж байгаа арга хэмжээг дэмжинэ. Бусад орнуудын туршлага, түүний дундаас Перу улсад ШХА-ийн хэрэгжүүлсэн төслийн үр дүн нь бичил уурхай үйл ажиллагаа нь орон нутагт албан ёсны жижиг бизнес болж хөгжих боломжтой юм гэдгийг баталсан. Монгол Улсын Их хурлаас Засгийн газрын санаачилсан Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг батлах явдал нь бичил уурхайд түүний “төрсний гэрчилгээ”–г олгож байгаатай дүйцэхүйц анхны бөгөөд шийдвэртэй алхам болно. Цаашид маш олон хүндрэлтэй асуудлууд гарч ирнэ, ялангуяа энэ хуулиар зохицуулалт хийж эхлэхэд олборлолтын газар, олборлох эрхээс гадна бичил уурхайтай холбоотой янз бүрийн асуудлууд гарч ирнэ. Тухайлбал, нийгэм, эрүүл мэнд, байгаль орчин, санхүүү, хөрөнгө мөнгөний асуудал гэх мэт. Бичил уурхайн бодлогын бүрэлдэхүүн хэсгийн хувьд бичил уурхайн таатай эрх зүйн орчин бий болгох, бичил уурхайчдын болон олон улсын туршлагыг олон нийтийн сонорт хүргэх болон албан ёсны хариуцлагатай бичил уурхайчдын хүрч болох амжилтыг үзүүлэхэд идэвхжүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Бичил уурхайчдыг хөгжүүлэх бүрэлдэхүүн хэсэгБичил уурхайчдыг хөгжүүлэх бүрэлдэхүүн хэсэг нь аюулгүй, байгаль орчин болон нийгмийн хариуцлагатай, харъяалагдах орон нутагтаа эдийн засгийн үр ашигтай олборлолтын үйл ажиллагаа явуулахад орон нутгийн бичил уурхайчдыг чадавхижуулах мөн орон нутгийн бичил уурхайчдыг зохион байгуулалтад орох, тэдний үйл ажиллагааг албан ёсны болгоход нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байна. 2-р үе шатанд нөхөрлөлийн төвшинд ажиллаж байсан нь энэ ажлын эхлэл байсан. Байнгын болон улирлын чанартай бичил уурхайчдын албан ёсоор байгуулагдсан байгууллагууд нь аюулгүй ажиллагаа, сайжирсан технологиор дамжуулан тухайн орон нутгийн бичил уурхайчдыг хөгжүүлэх болон олборлолтын үйл ажиллагаанд мэргэшүүлэх талаар манлайлах хэрэгтэй байна. Бичил уурхайчдын техникийн болон бизнесийн чадавхи нь сайжирснаар магадгүй хууль эрх зүйн дагуу лиценз авах эрхтэй бичил уурхайчдын компани болон хоршоолол болгох эсхүл ашиглалтын лиценз эзэмшдэг компанитай бие даан гэрээ хийж ажиллах боломжтой болгож болзошгүй юм. Бичил уурхайчдыг хөгжүүлэх бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны хүрээнд төсөл ХАМО иргэдтэй нягт холбоотой ажиллан тэднийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа хариуцлагатайгаар явуулахад шаардлагатай техникийн, зохион байгуулалтын болон нийгмийн талаарх ур чадвар олж авах гэсэн оролдлогыг нь дэмжиж ажиллах болно. Төсөл хэрэгжиж байгаа бичил уурхай эрхэлдэг газрууд энэ үйл ажиллагаанаас орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр нь харагдахуйц байж цаашид хууль эрх зүйн орчныг сайжруулах үйл хэрэгт голлох түлхэц болох ёстой. |




