Үгсийн тайлбар

Artisanal mining – хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
ASM Association – бичил уурхайн холбоо/ТББ
Community development – олон нийтийн хөгжил
Facilitation – идэвхижүүлэх үйл явц
Facilitator – идэвхижүүлэгч
Mercury free technology – мөнгөн усгүй технологи
Occupational safety – аюулгүй ажиллагаа
Partnership – нөхөрлөл
Placer mine – шороон орд
Hard rock mine- үндсэн орд
Гэрээний загвар, аргачлал, үлгэрчилсэн загвар, дүрэм, өргөдлийн маягт батлах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2008 оны 4-р сарын 14, Даваа гариг, 11:19

Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан "Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ын 7.3, 7.5 дугаар зүйлийн заалтуудыг үндэслэн гарсан Ашигт малтмалын газрын даргын 149 тоот тушаал гарч, "Ашигт малтмал олборлох тухай гэрээ"-ний загвар, "Нэгж талбайн хэмжээг ашигт малтмалын төрлөөс хамааруулан тооцох аргачлал", "Хувираа ашигт малтмал олборлогч иргэдийн хамтран ажиллах гэрээ"-ний загвар, "Хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхөрлөлийн дүрэм", "Ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулах өргөдөл гаргах" загвар, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэсэгт нөхөрлөлд талбай олгох тухай гурвалсан гэрээ"-ний загварыг тус тус хавсралтаар батлав.  

  1. Ашигт малтмал олборлох тухай гэрээ (загвар) /хавсралт 1/
  2. Нэгж талбайн хэмжээг ашигт малтмалын төрлөөс хамааруулан тооцох аргачлал /хавсралт 2/
  3. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хамтран ажиллах гэрээ (загвар) /хавсралт 3/
  4. Хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхөрлөлийн дүрэм /хавсралт 4/
  5. Ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулах өргөдөл гаргах /хавсралт 5/
  6. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэсэгт нөхөрлөлд талбай олгох тухай гурвалсан гэрээ /хавсралт 6/
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 14:00