|
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2011 оны 2-р сарын 28, Даваа гариг, 11:06 |
|
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 07 сарын 01 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь заалт:
“4.1.23.“бичил уурхай” гэж Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгосон ашигт малтмалын үйлдвэрлэлийн бус агуулгатай эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон үүсмэл орд, илрэл бүхий талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг.”
2/11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь заалт:
“11.1.23.энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох.”
3/12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт:
“12.1.5.Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1.23-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.”
4/66 дугаар зүйлийн 66.1.9 дахь заалт:
“66.1.9.бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах журмыг зөрчсөн иргэнийг 100000-300000 хүртэл, албан тушаалтныг 500000-1000000 хүртэл, хуулийн этгээдийг 1000000-2000000 хүртэл төгрөгөөр торгох.”.
2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“3.2.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална.”.
3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “11.1.22” гэснийг “11.1.23” гэж, “7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “Тусгай зөвшөөрөлгүйгээр” гэснийг “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 2-р сарын 28, Даваа гариг, 11:12 |
|
|
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2011 оны 2-р сарын 28, Даваа гариг, 11:01 |
|
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 07 сарын 01 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.1.11 дэх заалт нэмсүгэй:
“16.1.11.бичил уурхайн зориулалтаар олгосон газар.”.
2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн “сум” гэсний дараа “, дүүрэг” гэж , “16.1.7” гэсний дараа “, 16.1.11” гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Газрын тухай хуулийг бүтнээр нь татаж авах |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 2-р сарын 28, Даваа гариг, 11:12 |
|
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2011 оны 2-р сарын 28, Даваа гариг, 10:56 |
|
Татаж авах |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 2-р сарын 28, Даваа гариг, 11:00 |
|
Бичил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар батлах тухай |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2008 оны 6-р сарын 02, Даваа гариг, 11:09 |
|
Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан "Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ын 7.4 зүйлийн заалт, Үйлдвэр, худалдааны яамны 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/1449 тоот албан бичгийн саналыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 253 тоот тушаал ... гарч "Бичил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар"-ыг дараах хавсралтуудаар батлан гаргалаа.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 12:41 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 149 дүгээр тушаал |
|
|
|
|
Бичсэн Батжаргал
|
|
2008 оны 4-р сарын 14, Даваа гариг, 13:20 |
|
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын 7.3, 7.5 дугаар зүйлийн заалтуудыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 149 дүгээр тушаал гарч ”Ашигт малтмал олборлох гэрээ”-ний загвар (Хавсралт 1), ”Нэгж талбайн хэмжээг ашигт малтмалын төрлөөс хамааруулан тогтоох аргачлал” (Хавсралт 2), “Нөхөрлөлийн гишүүдийн хамтран ажиллах гэрээ”-ний үлгэрчилсэн загвар (Хавсралт 3), “Нөхөрлөлийн үлгэрчилсэн дүрэм ” (Хавсралт 4), “Ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулах өргөдөл ”-ийн маягт (Хавсралт 5), ”Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэсэгт нөхөрлөлд талбай олгох тухай гурвалсан гэрээ”-ний загвар (хавсралт 6)-ыг батлан гаргалаа. (Тушаал түүний хавсралтууд-ыг татан авах) |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 13:52 |
|
Гэрээний загвар, аргачлал, үлгэрчилсэн загвар, дүрэм, өргөдлийн маягт батлах тухай |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2008 оны 4-р сарын 14, Даваа гариг, 11:19 |
|
Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан "Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ын 7.3, 7.5 дугаар зүйлийн заалтуудыг үндэслэн гарсан Ашигт малтмалын газрын даргын 149 тоот тушаал гарч, "Ашигт малтмал олборлох тухай гэрээ"-ний загвар, "Нэгж талбайн хэмжээг ашигт малтмалын төрлөөс хамааруулан тооцох аргачлал", "Хувираа ашигт малтмал олборлогч иргэдийн хамтран ажиллах гэрээ"-ний загвар, "Хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхөрлөлийн дүрэм", "Ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулах өргөдөл гаргах" загвар, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэсэгт нөхөрлөлд талбай олгох тухай гурвалсан гэрээ"-ний загварыг тус тус хавсралтаар батлав.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 14:00 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, борлуулалтад ашиглахыг хориглох тухай |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2008 оны 4-р сарын 08, Мягмар гариг, 11:17 |
|
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4 ба 6.1.6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоол, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн 2008 оны 3 дугаар тогтоолыг үндэслэн мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглох тухай Байгаль орчны сайдын 135 тоот тушаал ... гарлаа. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 12:26 |
|
Засгийн газрын 89 дүгээр тогтоол |
|
|
|
|
Бичсэн Батжаргал
|
|
2008 оны 3-р сарын 12, Лхагва гариг, 12:41 |
|
Газрын хэвлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1-д заасныг үндэслэн Налайхын нүүрсийг ашиглаж байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 89 дүгээр тогтоол (тогтоолыг татаж авах) 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гарлаа. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 12:58 |
|
Монгол Улсын Засгийн газраас Бичил уурхайн дэд хөтөлбөр, түр журам батлан гаргалаа. |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2008 оны 2-р сарын 27, Лхагва гариг, 18:34 |
|
Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохион байгуулалтанд оруулж, албан ёсны хөдөлмөр эрхлэлт болон бичил уурхайн үйл ажиллагааг хөгжүүлэх бэлтгэлийг хангах, нөхөрлөлд газар олгох газрыг тогтоох, гэрээгээр ашиглуулах, бичил уурхайн техник технологи нэвтрүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдүүлэх харилцааг зохицуулах зорилгоор - Монгол Улсын Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор "Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх тухай" дэд хөтөлбөр /татах/, - 72 дугаар тогтоолоор "Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах тухай" түр журам /татах/-ыг тус тус батлан гаргалаа. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 20:21 |
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 2-с 1 |