Үгсийн тайлбар

Artisanal mining – хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
ASM Association – бичил уурхайн холбоо/ТББ
Community development – олон нийтийн хөгжил
Facilitation – идэвхижүүлэх үйл явц
Facilitator – идэвхижүүлэгч
Mercury free technology – мөнгөн усгүй технологи
Occupational safety – аюулгүй ажиллагаа
Partnership – нөхөрлөл
Placer mine – шороон орд
Hard rock mine- үндсэн орд
Бичил уурхайн бодлогын ажлын хэсэг байгуулагдав. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Батжаргал   
2009 оны 2-р сарын 09, Даваа гариг, 18:16

Эрдэс баялаг, эрчим хүчний яам (ЭБЭХЯ)-ны сайдын тушаалаар бичил  уурхайн бодлогын асуудлаар зөвлөх үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан.  Ажлын хэсэгт төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын/гадны холбогдох байгууллагын төлөөлөл орж байна. Тус ажлын хэсгийн зорилго нь бичил уурхайн дэд салбарын хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчны уялдаа холбоо, тэдгээрийн “цоорхой/орхигдол”-ыг тодорхойлж, бичил уурхайн бодлого, зохицуулалтын орчинг бүрдүүлэхэд Засгийн газар (ЭБЭХЯ)-т туслахад чиглэж байна.

Хугацаа: 2009 оны 1-12 сар

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Ажлын хэсгийн дарга: Швейцарийн хөгжлийн агентлагийн Засгийн газартай харилцах асуудал хариуцсан зөвлөх/Сайдын зөвлөх

Нарийн бичгийн дарга:  Засгийн газартай харилцах харилцааны асуудал хариуцсан Зөвлөхийн туслах 

Гишүүд:

Гадаадын хамтрагч байгууллагууд:

Олон улсын хуулийн Зөвлөх /богино хугацааны/

Дэлхийн банкны төлөөлөгч

НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч

Азийн сан

BGR/ХГУ-ын геологийн алба/ -ийн багийн ахлагч

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгч

“ПАКТ” багийн ахлагч

Үндэсний хамтрагч байгууллагууд:

 ЭБЭХЯ-ны Хүнд үйлдвэр, уул уурхайн хэлтсийн дарга
 ТоБУТ-ийн хуулийн мэргэжилтэн
 Монголын уул уурхайн ассоциаци

 Монголын хариуцлагатай уул уурхайн санаачлагын Үйлдвэрчний эвлэлийн холбоо

 Борнуур сумын Бичил уурхайн холбоо

 Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар

 Улсын мэргэжлийн хяналтын газар

 Бичил уурхайн хэлтэс

 Нийгмийн хөгжлийн төв

 
Төлөвлөж буй үйл ажиллагаа, чиглэл

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 18:31