Бичил уурхайчид Перу, Болив улсын туршлагаас судлаад ирлээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2012 оны 1-р сарын 23, Даваа гариг, 11:44

ТБУТ болон бичил уурхайн ТББ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн есөн хүний бүрэлдхүүнтэй баг 2011 оны 11 сарын 18-аас 12 сарын 2-ныг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар Перу, Болив улсад туршлага судлаад ирлээ.

ТБУТ-ийн 3-р үе, хөгжлийн зорилго нь “Бичил уурхайн үйл ажиллагааг Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа эдийн засгийн дэд салбар гэж хүлээн зөвшөөрөгдөх” юм. Үүнтэй уялдуулан хариуцлагатай бичил уурхайг дэмжих, Монгол улсын бичил уурхайчдыг дотоод, гадаадын шилдэг туршлагаас суралцах боломжийг бий болгох шаардлагатай юм.

Бичил уурхайчдын байгууллагууд өөрсдийн гишүүдээ орон нутгийн түвшинд идэвхтэй оролцоотой байх, газрын асуудлаа шийдвэрлэх,  хүчирхэгжих, орлогоо нэмэгдүүлхэд нь хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлж чадахгүй байна.

Үндэсний хэмжээнд Монгол улсын бичил уурхайчид өөрсдийн эрх ашгийг хамгаалж бүс нутаг, үндэсний хэмжээнд нэгдээгүйгээс олон нийтийн дунд болон бодлого боловсруулах үйл явцад дуу хоолойгоо хүргэж чадахгүй байна.  Энэ бүхэн нь албажих үйл явцыг удаашруулж, хүчирхэг бичил уурхайн холбоо нэн шаардлагатайг харуулж байна.

       

Латин Америкийн Перу, Болив гэх зэрэг улсуудаас туршлага судалсанаар бичил уурхайн албажуулалт, зорилтууд, бичил уурхай, уул уурхайн байгуулагуудын төрөл, тэдгээрийн давуу тал, үндэсний хэмжээний холбоо, түүний хөгжил, Шударга худалдаа, Шударга алт олборлолт зэрэг олон улсын туршлага, шилдэг жишээнүүдээс суралцах боломжуудыг олгосон билээ.

Перу, Болив улсад бичил уурхай хөгжөөд харьцангуй удаж байгаа бөгөөд бичил уурхайн албажилт болон бичил уурхай, холбоодын талаар маш их туршлагатай. Сүүлийн хэдэн сар эдгээр улсуудын уурхайчид Шударга худалдаа, Шударга алт олборлолтын системд нэгдсэн байна.

Монголын бичил уурхайчид болон төслийн баг дээрх улсаас суралцсан туршлагаа эх орныхоо хөрсөнд буулгахаар ажиллаж байна.  

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 16:41