Тодорхой шаардлагыг хангасан бичил уурхайчид банкнаас зээл авдаг боллоо. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2012 оны 1-р сарын 18, Лхагва гариг, 16:35

 Хариуцлагатай бичил уурхайг дэмжих бодлогын хүрээнд ТБУТ бичил уурхайчдад нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж худалдан авахад нь туслах зорилгоор ХААН банкинд 60 сая төгрөг байршуулж эрсдлийн сан бий болгосон бөгөөд энэ нь бичил уурхайчдыг барьцаанаас чөлөөлж байгаа юм. Ихэнх бичил уурхайчид зээл авъя гэхэд тавих барьцаа байхгүй, эсвэл барьцаалах зүйл байлаа ч банкны зээлийн шаардлаганд нийцсэн бичиг баримт байхгүйгээсээ болоод зээл авч чадахгүй байгаа юм.

Зээлийг хэн авах вэ Бичил уурхайн холбогдолтой хууль, журмын дагуу бичил уурхайчид нь бүртгэгдээгүй нөхөрлөлийн зохион байгуулалтанд орж, олборлолтын талбайн асуудлаа зохицуулах талаар хүчин чармайлт гарган санаачлагатай ажиллаж байгаа нэр бүхий газруудын ТББ-ын бичил уурхайчид банкнаас зээл авч болно.

Зээлийг юунд ашиглах вэ Энэ зээлийг зөвхөн бичил уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зориулж өгнө.

Зээлэнд хэрхэн хамрагдах вэ Бичил уурхайчин өөрийн харьяалагддаг нөхөрлөл, ТББ-гаар дамжуулан хүсэлтээ албажуулна. ТБУТ ХААН банкинд хандаж тодорхойлолт гаргана.

Дээрхи шаардлагыг хангасан бичил уурхайчид хүсэлтээ гаргах боломжтой ба зээл авах эрх нээгдэнэ.

Зээл авах, ашиглахад үүсэх харилцаа, хүлээх санхүүгийн үүрэг, хариуцлага, менежментийн асуудлаар ТБУТ 2011 онд бичил уурхайчдын төлөөллийг тусгай сургалтанд оролцуулсан.

 Зээлэнд хамрагдах аймаг, сум:

Сэлэнгэ аймгийн Мандал сум

Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут, Жаргалант сум

Дорноговь аймгийн Айраг сум

Төв аймгийн Борнуур сум

 Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкийг дарна уу

 Зээлийн мэдээлэл

Тараах материал

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 25, Лхагва гариг, 16:19