Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөрийн мөнгөн усны талаарх олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах уулзалтанд Монгол улс оролцлоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2011 оны 12-р сарын 06, Мягмар гариг, 13:37

 

Кени улсын Найроби хотноо Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөрийн (НҮБОХ) төв байранд 2011 оны 10 сарын 30 наас 11 сарын 4 ний хооронд зохиогдсон мөнгөн усны талаарх олон улсын гэрээ байгуулах  хэлэлцээрт 120 орны Засгийн Газрын төлөөлөгчид оролцжээ.

Монгол Улсын Засгийн Газар болон Швейцарийн Хөгжлийн агентлагийн (ШХА)Тогтвортой бичил уурхай төслийн (ТБУТ) төлөөлөгчид энэхүү хуралдаанд оролцсон ба ШХА-ийн Латин Америк болон Монгол улсад хэрэгжүүлсэн туршлагын талаар илтгэл тавьсан байна. Швейцарийн төлөөлөлөл олон улсын хэлэлцээрийн явцад бүлгийн уулзалтыг зохион байгуулж ШХА-ийн Латин Америк болон Монгол Улсад гар аргаар алт олборлох үйл ажиллагааг албан ёсны болгоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн, байгаль орчны шилдэг жишээ болсон сүүлийн 20 жилийн арвин туршлагаа хуваалцлаа.

ШХА-ийн оролцооны үзүүлэх гол нөлөө нь Засгийн газрын төлөөлөгчидийн дунд гар аргаар алт олборлогчдын нэр хүндийг өсгөж, мөнгөн усны хэрэглээг багасгах стратегийг хэсэг болгон албажуулах байсан юм.

Засгийн Газар хоорондын зохицуулах хорооны таван хуралдааны гурав дахь хуралдаан (ЗГХЗХ-III) нь цахилгаан станц болон үйлвэрийн явцад байгаль орчин дахь мөнгөн усны алдагдал, бичил уурхай болон ахуйн хэрэглээний бүтээгдхүүн дэх мөнгөн ус, түүний аюултай хаягдал дахь агууламж зэрэг бусад асуудлуудын талаар авч хэлэлцжээ. Мөнгөн ус нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) олон нийтэд хортой 10 бодисын жагсаалтанд орсон байдаг. Хүний бие мөнгөн усанд хордсоноос болж мэдрэлийн систем гэмтэж биеэ хянах чадваргүй болдог. Мөнгөн ус нь байгальд тархахдаа агаар, ус, тунадас, газрын хөрс зэрэгт шилжин байрладаг. Мөн мөнгөн ус нь хүн болон байгальд маш их хортой ба мөнгөн усанд хордсон загас хүнсний сүлжээнд нэвтрэн ордог.

Хэлэлцүүлэгийн дийлэнх хувийг гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагаа болон түүний хүний эрүүл мэнд, эх газрын байгаль орчинд учруулж байгаа нөлөө зэрэг асуудлын талаарх яриа эзэлж байлаа.

2011 онд 1300 тонн мөнгөн ус хэрэглэнэ гэсэн тооцоогоор гар аргаар алт олборлох үйл ажиллагаа нь дэлхийн мөнгөн усны хэрэглээний ихэнх хувийг эзэлсэн хэвээр үлдэж байгаа.

Гар аргаар алт олборлох үйл ажиллагаа нь дэлхийн 70 улс түүнээс африк тивийн тал хувьд нь тархсан байна. Үнэн хэрэгтээ бүх мөнгөн ус нь бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагааны уршгаар байгаль орчинд тархаж уурхайчид болон уурхайн салхины дээр, доор амьдрах иргэдийг үе дамжин эмгэг өвчинд нэрвэгдэх эрсдэлд оруулж байдаг.

Африкийн бүсийн бүлгийг төлөөлж ЗГХЗХ-ы албаны гишүүн Абиола Оланипекун нь хэвлэл мэдээллийнхэнд өгсөн товч мэдээлэлдээ мөнгөн усгүйгээр алт ялган авах өөр аргууд бий болсон бөгөөд энэ үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд учрах эрсдэлийг багасгах зайлшгүй шаардлагатай зүйл гэж хэлсэн байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Үйлдвэрлэлийн Хөгжлийн Байгуулагийн ажилтан Людовик Бернаудет “Алт өндөр үнэтэй (одоогийн байдлаар нэг унц нь 1700 ам доллар) байгаа нь ихэнх оронд, ялангуяа зохион байгуулалтгүй бичил уурхайн салбарт алтаа хурдхан өндөр үнээр борлуулж авах сайхан боломж ч үүнээс улбаалан цэцэглэн хөгжих мөнгөн усны хэрэглээг хэрхэн багасгах вэ гэсэн цаг үеэ олсон асуултууд гарч ирж байгаа юм” хэмээн сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.

Засгийн Газар, иргэний байгууллагууд болон хувийн салбарыг багтаасан Дэлхийн Мөнгөн Усны Нөхөрлөлийн ДМУХ үйл ажиллагааны хүрээний дагуу НҮБОХ нь үндэсний мөнгөн усны бүртгэлийг боловсруулхад улс орнуудад тусалцаа үзүүлж байна. Мөнгөн усны хэрэглээг албан ёсоор багасгах зорилтуудыг суурь болгон, улс орон бүрийн харьцуулсан тоон мэдээлэл боловсруулах нь мөнгөн усны асуудал дээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм.

Жишээлбэл, ДМУН-аар удирдуулсан бүртгэлийн төслүүд нь Бүркин, Сенигал, Мали улсуудад явагдаж байна.

ЗГХЗХ-ны хэлэлцүүлэгийн гол чиглэсэн асуудлууд нь:

 

  • Зах зээл дээрх мөнгөн усны нийлүүлэлтийг бууруулах, мөнгөн усыг байгаль орчин хоргүй хадгалах боломжийг дээшлүүлэх  
  • Бүтээгдхүүн, үйлдвэрийн үйл ажиллагаа, олон улсын худалдаанд мөнгөн усны хэрэгцээг багасгах
  • Мөнгөн уснаас үүссэн агаар мандлын бохирдолыг багасгах
  • Мөнгөн ус агуулсан хог хаягдал, бохирдсон талбайн нөхөн сэргээлтийн асуудлуудыг шийдвэрлэх
  • Мөнгөн усны талаарх мэдлэг болон чадамж бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх

 

Үүнд анхаарах олон чухал өсөлтүүд, эдийн засгийн хүчин зүйлсүүд байгаа. Гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагаа нь 10 триллион ам долларыг дэлхийн эдийн засагт оруулж 10-15 сая хүн ажлын байртай байна.

Гэсэн ч, мөнгөн усны хэрэглээг багасгасан болон мөнгөн усгүй, амьжиргаанд нөлөөлөхгүй, эрүүл мэнд болон байгаль орчны эрслийг бууруулсан (гравитаци эсвэл концентрацын аргууд гэх мэт) алт олборлох шийдлүүд боломжтой байгаа юм.

Мэдээний эх сурвалж : http://allafrica.com/stories/201111040315.html

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 02, Даваа гариг, 20:20