Монгол улс Олон улсын аврах албанд гишүүнээр элслээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2011 оны 12-р сарын 01, Пүрэв гариг, 10:01

2011 оны 10 дугаар сарын 24-26-нд Бээжин хотноо зохиогдсон Олон улсын Уул уурхайн аврах албаны V чуулганаас Монгол Улсын Уул уурхайн аврах алба гишүүнээр элслээ.

Олон Улсын Уул уурхайн аврах алба нь 2001 онд анх байгуулагдсан ба энэ онд Монгол, ОХУ, Вьетнам, Украйн, Зимбаеб улс гишүүнээр элсэн орсоноор 21 орон гишүүн улстай болж байна.

Гишүүн улсаар элсэн орсоноор Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд аливаа осол аваариас урьдчилан сэргийлэх, гарсан ослыг арилгах, өндөр хөгжилтэй орнуудын техник тоног төхөөрөмжийг эзэмших, туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх, уулзалт зөвлөгөөн, тэмцээнд оролцох бүрэн эрхтэй болж байгаа юм.

2012 онд Украйн улсад Олон улсын Уулын аврах албаны тэмцээн, 2013 онд Канад улсад Уул уурхайн аврах албаны олон улсын ээлжит зөвөлгөөн тус тус зохион байгуулагдах аж.

Жич: Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь энэхүү олон улсын арга хэмжээг дэмжин Монгол улсын Уул уурхайн аврах албыг олон улсын арга уул уурайн аврах албанд гишүүнээр элсэх бүх бололцоог олгож хамтран ажилласан билээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 02, Даваа гариг, 20:18