Баянхонгор аймагт суурин сууж ажиллах бичил уурхайн хөгжлийн мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2011 оны 8-р сарын 08, Даваа гариг, 09:58

Монгол дахь Щвейцарийн хөгжлийн агентлаг Тогтвортой бичил уурхай төслийн шугамаар Баянхонгор аймаг дахь тус төслийн салбарт ажиллах идэвхи санаачлагатай мэргэжилтэнг шалгаруулан авна.

Энэ ажилтан Баянхонгор аймгийн төвд суурин сууж ажиллана.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Баянхонгор аймаг болон баруун бүсийн аймгуудын хувиараа ашигт малтмал олборлогч ХАМО иргэдийг зохион байгуулалтад оруулах, чадавхжуулах, орон нутгийн төр захиргааны ажилтан нартай хамтарч ажиллах
  • Бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжиж тогтвортой байдлыг хангаж чадавхжуулах
  • Одоогийн хэрэгжиж буй хууль журам, алтны худалдаа болон  олон улсын шударга худалдаа, шударга олборлолтын стандартыг дагаж мөрдөх Бичил уурхайн бүтцийг бий болгож чадавхжуулах, техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах
  • Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, орон нутгийн төр захиргааны байгууллага, том уурхай, бодлого боловсруулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд, судалгаа, шинжилгээний байгууллага, хүдэр баяжуулах цех болон бусад холбогдох талуудын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах
  • Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн эрх ашгийг хамгаалах, тогтвортой үйл ажиллагаа явуулах  бичил уурхайн холбоо, ТББ болон бүртгэгдээгүй нөхөрлөлүүд зэрэг үүсгэл санаачлагын байгууллагыг нэгтгэсэн Бичил уурхайн  сүлжээг үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Бичил уурхайн холбогдолтой үйл ажиллагааг төр засгийн байгууллагууд, Ашигт малтмалын газар, Эрүүл  мэндийн яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, орон нутгийн төрийн байгууллагууд гэх мэт холбогдох бүхий л байгууллагуудтай хамтран зохион байгуулах

 

Тавигдах шаардлага

 

  • Олон нийтийн хөгжил, нийгмийн шинжлэх ухаан, боловсрол болон бизнесийн удирдлагаар мэргэшсэн байх,
  • Олон нийтэд суурилсан байгууллагыг оролцооны аргаар  чадавхжуулах, идэвхжүүлэх дадлага туршлагатай байх
  • Зохион байгуулах, дүн шинжилгээ хийх болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Орон нутгийн хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн амжиргааг дээшлүүлэх хамтран ажиллах эрмэлзэлтэй байх
  • Үр дүнд суурилсан багаар ажиллах чадвартай байх
  • Хөдөө орон нутгаар тогтмол томилолтоор явж ХАМО иргэдтэй ажиллах  боломжтой байх,
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх
  • Сонгон шалгаруулахад Баянхонгор аймгийн оршин суугч мөн эсэхийг чухалчилж харна.

Бүрдүүлэх материал:

 

  • Өөрийн намтар,  цээж зургийн хамт
  • Ажилд орохыг сонирхсон өргөдөл
  • Өмнө нь ажиллаж байсан газраас тодорхойлолт / дор хаяж 2 ажил олгогчоос/

 

Материалыг  Pdf хэлбэрээр, цахим шуудангаар Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар хүлээн авна. Хүлээн авах хугацаа  2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 18.00 цагаар тасалбар болгоно. Материал ирүүлсэн  хүмүүсийн хүрээнд урьдчилсан сонголт хийх бөгөөд тэр сонголтонд багтсан хүмүүсийг ярилцлагад урьж эцсийн сонголт хийнэ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 8-р сарын 08, Даваа гариг, 10:05