Үндсэн цэс
| Бичил уурхайн эрх зүйн орчин |
|
|
|
| Бичсэн Bat-Erdene CHUBA |
| 2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 11:41 |
|
УИХ-ын 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Газрын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хууль болон Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах журмын төслүүдийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн өмнө Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулав. Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, тухайн асуудлаар санал бодол, байр сууриа илэрхийлэв. Хэлэлцүүлэг 3 цаг үргэлжилж чуулганд оролцсон 44 гишүүний 33 нь дэмжсэнээр дээрх хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. УИХ-ЫН чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдийг анхны хэлэцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлжээ. |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 26, Даваа гариг, 12:04 |




