Үндсэн цэс
| “Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил” үндэсний зөвлөлгөөн зохион байгуулав. |
|
|
|
| Бичсэн Батжаргал |
| 2009 оны 10-р сарын 29, Пүрэв гариг, 17:16 |
|
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2009.10.13-ны өдөр “Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил” үндэсний зөвлөлгөөнийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Хүнд үйлдвэр, уул уурхайн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран зохион байгуулав. Зөвлөлгөөний гол зорилго бичил уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг бодлого боловсруулагч, зохицуулагч, хэрэгжүүлэгч байгууллагуудад танилцуулах замаар тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэн, хууль эрх зүй, бизнесийн орчинд зохицуулалт хийх, дэмжлэг үзүүлэх санал, санаачлагыг бий болгохыг зорьлоо. Тус зөвлөлгөөнд хууль тогтоох байгууллага (УИХ-ын гишүүд, Засгийн газрын зохицуулагч, хэрэгжүүлэгч байгууллагууд), хувиараа ашигт малтмал (алт, нүүрс, жонш, гянтболд) олборлогчид, бичил уурхайн салбарыг дэмжигч байгууллагууд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагууд, банк, санхүүгийн байгууллага, байгаль хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, судлаачид, олон улсын донор байгууллагуудын төлөөлөл бүхий 123 хүн, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо. Зөвлөлгөөнд оролцогчид “хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчинд халгүй бичил уурхайг хөгжүүлэх нь нэг талаас төр, засгийн газрын бодлого эрх зүйн таатай орчин, нөгөө талаас хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн эрх ашгийг хамгаалж дэмжлэг үзүүлдэг олон нийтийн байгууллагуудын нийгмийн хариуцлага, идэвхи, санаачлага, ухамсартай үйл ажиллагаанаас шууд хамаарах болно” гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрч Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хандаж Зөвлөмж, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, ТББ-ууд, Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад хандаж Уриалга гаргалаа. Бичил уурхайн тухай хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх гэж байна. |
| Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11-р сарын 20, Баасан гариг, 20:07 |




