|
Бичил уурхайчид Перу, Болив улсын туршлагаас судлаад ирлээ |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2012 оны 1-р сарын 23, Даваа гариг, 11:44 |
|
ТБУТ болон бичил уурхайн ТББ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн есөн хүний бүрэлдхүүнтэй баг 2011 оны 11 сарын 18-аас 12 сарын 2-ныг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар Перу, Болив улсад туршлага судлаад ирлээ.
ТБУТ-ийн 3-р үе, хөгжлийн зорилго нь “Бичил уурхайн үйл ажиллагааг Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа эдийн засгийн дэд салбар гэж хүлээн зөвшөөрөгдөх” юм. Үүнтэй уялдуулан хариуцлагатай бичил уурхайг дэмжих, Монгол улсын бичил уурхайчдыг дотоод, гадаадын шилдэг туршлагаас суралцах боломжийг бий болгох шаардлагатай юм.
Бичил уурхайчдын байгууллагууд өөрсдийн гишүүдээ орон нутгийн түвшинд идэвхтэй оролцоотой байх, газрын асуудлаа шийдвэрлэх, хүчирхэгжих, орлогоо нэмэгдүүлхэд нь хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлж чадахгүй байна.
Үндэсний хэмжээнд Монгол улсын бичил уурхайчид өөрсдийн эрх ашгийг хамгаалж бүс нутаг, үндэсний хэмжээнд нэгдээгүйгээс олон нийтийн дунд болон бодлого боловсруулах үйл явцад дуу хоолойгоо хүргэж чадахгүй байна. Энэ бүхэн нь албажих үйл явцыг удаашруулж, хүчирхэг бичил уурхайн холбоо нэн шаардлагатайг харуулж байна.
Латин Америкийн Перу, Болив гэх зэрэг улсуудаас туршлага судалсанаар бичил уурхайн албажуулалт, зорилтууд, бичил уурхай, уул уурхайн байгуулагуудын төрөл, тэдгээрийн давуу тал, үндэсний хэмжээний холбоо, түүний хөгжил, Шударга худалдаа, Шударга алт олборлолт зэрэг олон улсын туршлага, шилдэг жишээнүүдээс суралцах боломжуудыг олгосон билээ.
Перу, Болив улсад бичил уурхай хөгжөөд харьцангуй удаж байгаа бөгөөд бичил уурхайн албажилт болон бичил уурхай, холбоодын талаар маш их туршлагатай. Сүүлийн хэдэн сар эдгээр улсуудын уурхайчид Шударга худалдаа, Шударга алт олборлолтын системд нэгдсэн байна.
Монголын бичил уурхайчид болон төслийн баг дээрх улсаас суралцсан туршлагаа эх орныхоо хөрсөнд буулгахаар ажиллаж байна. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 16:41 |
|
|
Тодорхой шаардлагыг хангасан бичил уурхайчид банкнаас зээл авдаг боллоо. |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2012 оны 1-р сарын 18, Лхагва гариг, 16:35 |
|
Хариуцлагатай бичил уурхайг дэмжих бодлогын хүрээнд ТБУТ бичил уурхайчдад нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж худалдан авахад нь туслах зорилгоор ХААН банкинд 60 сая төгрөг байршуулж эрсдлийн сан бий болгосон бөгөөд энэ нь бичил уурхайчдыг барьцаанаас чөлөөлж байгаа юм. Ихэнх бичил уурхайчид зээл авъя гэхэд тавих барьцаа байхгүй, эсвэл барьцаалах зүйл байлаа ч банкны зээлийн шаардлаганд нийцсэн бичиг баримт байхгүйгээсээ болоод зээл авч чадахгүй байгаа юм.
Зээлийг хэн авах вэ Бичил уурхайн холбогдолтой хууль, журмын дагуу бичил уурхайчид нь бүртгэгдээгүй нөхөрлөлийн зохион байгуулалтанд орж, олборлолтын талбайн асуудлаа зохицуулах талаар хүчин чармайлт гарган санаачлагатай ажиллаж байгаа нэр бүхий газруудын ТББ-ын бичил уурхайчид банкнаас зээл авч болно.
Зээлийг юунд ашиглах вэ Энэ зээлийг зөвхөн бичил уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зориулж өгнө.
Зээлэнд хэрхэн хамрагдах вэ Бичил уурхайчин өөрийн харьяалагддаг нөхөрлөл, ТББ-гаар дамжуулан хүсэлтээ албажуулна. ТБУТ ХААН банкинд хандаж тодорхойлолт гаргана.
Дээрхи шаардлагыг хангасан бичил уурхайчид хүсэлтээ гаргах боломжтой ба зээл авах эрх нээгдэнэ.
Зээл авах, ашиглахад үүсэх харилцаа, хүлээх санхүүгийн үүрэг, хариуцлага, менежментийн асуудлаар ТБУТ 2011 онд бичил уурхайчдын төлөөллийг тусгай сургалтанд оролцуулсан.
Зээлэнд хамрагдах аймаг, сум:
Сэлэнгэ аймгийн Мандал сум
Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут, Жаргалант сум
Дорноговь аймгийн Айраг сум
Төв аймгийн Борнуур сум
Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх линкийг дарна уу
Зээлийн мэдээлэл
Тараах материал |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 25, Лхагва гариг, 16:19 |
|
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөрийн мөнгөн усны талаарх олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах уулзалтанд Монгол улс оролцлоо |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2011 оны 12-р сарын 06, Мягмар гариг, 13:37 |
|
Кени улсын Найроби хотноо Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөрийн (НҮБОХ) төв байранд 2011 оны 10 сарын 30 наас 11 сарын 4 ний хооронд зохиогдсон мөнгөн усны талаарх олон улсын гэрээ байгуулах хэлэлцээрт 120 орны Засгийн Газрын төлөөлөгчид оролцжээ.
Монгол Улсын Засгийн Газар болон Швейцарийн Хөгжлийн агентлагийн (ШХА)Тогтвортой бичил уурхай төслийн (ТБУТ) төлөөлөгчид энэхүү хуралдаанд оролцсон ба ШХА-ийн Латин Америк болон Монгол улсад хэрэгжүүлсэн туршлагын талаар илтгэл тавьсан байна. Швейцарийн төлөөлөлөл олон улсын хэлэлцээрийн явцад бүлгийн уулзалтыг зохион байгуулж ШХА-ийн Латин Америк болон Монгол Улсад гар аргаар алт олборлох үйл ажиллагааг албан ёсны болгоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн, байгаль орчны шилдэг жишээ болсон сүүлийн 20 жилийн арвин туршлагаа хуваалцлаа.
ШХА-ийн оролцооны үзүүлэх гол нөлөө нь Засгийн газрын төлөөлөгчидийн дунд гар аргаар алт олборлогчдын нэр хүндийг өсгөж, мөнгөн усны хэрэглээг багасгах стратегийг хэсэг болгон албажуулах байсан юм.
Засгийн Газар хоорондын зохицуулах хорооны таван хуралдааны гурав дахь хуралдаан (ЗГХЗХ-III) нь цахилгаан станц болон үйлвэрийн явцад байгаль орчин дахь мөнгөн усны алдагдал, бичил уурхай болон ахуйн хэрэглээний бүтээгдхүүн дэх мөнгөн ус, түүний аюултай хаягдал дахь агууламж зэрэг бусад асуудлуудын талаар авч хэлэлцжээ. Мөнгөн ус нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) олон нийтэд хортой 10 бодисын жагсаалтанд орсон байдаг. Хүний бие мөнгөн усанд хордсоноос болж мэдрэлийн систем гэмтэж биеэ хянах чадваргүй болдог. Мөнгөн ус нь байгальд тархахдаа агаар, ус, тунадас, газрын хөрс зэрэгт шилжин байрладаг. Мөн мөнгөн ус нь хүн болон байгальд маш их хортой ба мөнгөн усанд хордсон загас хүнсний сүлжээнд нэвтрэн ордог.
Хэлэлцүүлэгийн дийлэнх хувийг гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагаа болон түүний хүний эрүүл мэнд, эх газрын байгаль орчинд учруулж байгаа нөлөө зэрэг асуудлын талаарх яриа эзэлж байлаа.
2011 онд 1300 тонн мөнгөн ус хэрэглэнэ гэсэн тооцоогоор гар аргаар алт олборлох үйл ажиллагаа нь дэлхийн мөнгөн усны хэрэглээний ихэнх хувийг эзэлсэн хэвээр үлдэж байгаа.
Гар аргаар алт олборлох үйл ажиллагаа нь дэлхийн 70 улс түүнээс африк тивийн тал хувьд нь тархсан байна. Үнэн хэрэгтээ бүх мөнгөн ус нь бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагааны уршгаар байгаль орчинд тархаж уурхайчид болон уурхайн салхины дээр, доор амьдрах иргэдийг үе дамжин эмгэг өвчинд нэрвэгдэх эрсдэлд оруулж байдаг.
Африкийн бүсийн бүлгийг төлөөлж ЗГХЗХ-ы албаны гишүүн Абиола Оланипекун нь хэвлэл мэдээллийнхэнд өгсөн товч мэдээлэлдээ мөнгөн усгүйгээр алт ялган авах өөр аргууд бий болсон бөгөөд энэ үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд учрах эрсдэлийг багасгах зайлшгүй шаардлагатай зүйл гэж хэлсэн байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Үйлдвэрлэлийн Хөгжлийн Байгуулагийн ажилтан Людовик Бернаудет “Алт өндөр үнэтэй (одоогийн байдлаар нэг унц нь 1700 ам доллар) байгаа нь ихэнх оронд, ялангуяа зохион байгуулалтгүй бичил уурхайн салбарт алтаа хурдхан өндөр үнээр борлуулж авах сайхан боломж ч үүнээс улбаалан цэцэглэн хөгжих мөнгөн усны хэрэглээг хэрхэн багасгах вэ гэсэн цаг үеэ олсон асуултууд гарч ирж байгаа юм” хэмээн сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.
Засгийн Газар, иргэний байгууллагууд болон хувийн салбарыг багтаасан Дэлхийн Мөнгөн Усны Нөхөрлөлийн ДМУХ үйл ажиллагааны хүрээний дагуу НҮБОХ нь үндэсний мөнгөн усны бүртгэлийг боловсруулхад улс орнуудад тусалцаа үзүүлж байна. Мөнгөн усны хэрэглээг албан ёсоор багасгах зорилтуудыг суурь болгон, улс орон бүрийн харьцуулсан тоон мэдээлэл боловсруулах нь мөнгөн усны асуудал дээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм.
Жишээлбэл, ДМУН-аар удирдуулсан бүртгэлийн төслүүд нь Бүркин, Сенигал, Мали улсуудад явагдаж байна.
ЗГХЗХ-ны хэлэлцүүлэгийн гол чиглэсэн асуудлууд нь:
- Зах зээл дээрх мөнгөн усны нийлүүлэлтийг бууруулах, мөнгөн усыг байгаль орчин хоргүй хадгалах боломжийг дээшлүүлэх
- Бүтээгдхүүн, үйлдвэрийн үйл ажиллагаа, олон улсын худалдаанд мөнгөн усны хэрэгцээг багасгах
- Мөнгөн уснаас үүссэн агаар мандлын бохирдолыг багасгах
- Мөнгөн ус агуулсан хог хаягдал, бохирдсон талбайн нөхөн сэргээлтийн асуудлуудыг шийдвэрлэх
- Мөнгөн усны талаарх мэдлэг болон чадамж бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх
Үүнд анхаарах олон чухал өсөлтүүд, эдийн засгийн хүчин зүйлсүүд байгаа. Гар аргаар болон бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагаа нь 10 триллион ам долларыг дэлхийн эдийн засагт оруулж 10-15 сая хүн ажлын байртай байна.
Гэсэн ч, мөнгөн усны хэрэглээг багасгасан болон мөнгөн усгүй, амьжиргаанд нөлөөлөхгүй, эрүүл мэнд болон байгаль орчны эрслийг бууруулсан (гравитаци эсвэл концентрацын аргууд гэх мэт) алт олборлох шийдлүүд боломжтой байгаа юм.
Мэдээний эх сурвалж : http://allafrica.com/stories/201111040315.html |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 02, Даваа гариг, 20:20 |
|
Монгол улс Олон улсын аврах албанд гишүүнээр элслээ |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2011 оны 12-р сарын 01, Пүрэв гариг, 10:01 |
|
2011 оны 10 дугаар сарын 24-26-нд Бээжин хотноо зохиогдсон Олон улсын Уул уурхайн аврах албаны V чуулганаас Монгол Улсын Уул уурхайн аврах алба гишүүнээр элслээ.
Олон Улсын Уул уурхайн аврах алба нь 2001 онд анх байгуулагдсан ба энэ онд Монгол, ОХУ, Вьетнам, Украйн, Зимбаеб улс гишүүнээр элсэн орсоноор 21 орон гишүүн улстай болж байна.
Гишүүн улсаар элсэн орсоноор Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд аливаа осол аваариас урьдчилан сэргийлэх, гарсан ослыг арилгах, өндөр хөгжилтэй орнуудын техник тоног төхөөрөмжийг эзэмших, туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх, уулзалт зөвлөгөөн, тэмцээнд оролцох бүрэн эрхтэй болж байгаа юм.
2012 онд Украйн улсад Олон улсын Уулын аврах албаны тэмцээн, 2013 онд Канад улсад Уул уурхайн аврах албаны олон улсын ээлжит зөвөлгөөн тус тус зохион байгуулагдах аж.
Жич: Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь энэхүү олон улсын арга хэмжээг дэмжин Монгол улсын Уул уурхайн аврах албыг олон улсын арга уул уурайн аврах албанд гишүүнээр элсэх бүх бололцоог олгож хамтран ажилласан билээ. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 02, Даваа гариг, 20:18 |
|
Үндэсний зөвлөгөөн 2011/ 11/ 08 |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2011 оны 12-р сарын 01, Пүрэв гариг, 09:35 |
|
Бичил уурхайн хууль журмын хэрэгжилтийн эхлэл сайн тавигдсан, цаашид улам эрчимжүүлэх шаардлагатай
2011 оны 11 сарын 8 Улаанбаатар хот

ЭБЭХЯ болон Ашигт малтмалын газраас “Бичил уурхайн холбогдолтой хууль, тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт Үндэсний зөвлөлгөөнийг ШХА-ийн Тогтвортой бичил уурхайн төсөлтэй хамтран 11 сарын 8 ны өдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 16:37 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Олон улсын зөвлөх Др. Женнифер Хинтонийн айлчлал |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2011 оны 11-р сарын 28, Даваа гариг, 09:39 |
|
ШХА-ын Тогтвортой бичил уурхайн төслийн олон улсын зөвлөх Дк. Женнифер Хинтони Монгол улсад албан бус бичил уурхайн салбарын эрх зүйн орчинг бүрдүүлж хуульчлах өнөөгийн үйл явц хэрхэн явагдаж байгаатай танилцсан бөгөөд 2011 оын 11 сарын 4-нд 10 хоногийн ажлаа дүгнэлээ. Др. Женнифер Хинтон нь Ази, Африк болон Өмнөд Америкийн 10 гаруй оронд бичил уурхайн чиглэлээр ажилласан өргөн туршлагатай бөгөөд тэрээр Монгол улсын засгийн газрыг өнгөрсөн 2 жилд “Монгол улс бичил уурхайг албан ёсны болгож, цэгцлэх талаар гайхалтай хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд цаашид энэхүү амжилтаа бататгаж, хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлбэл Монгол улс дэлхийд шилдэг туршлага болох нь дамжиггүй” гэж үзэж байна.

Дэлхийн 55 гаруй оронд 20-30 сая бичил уурхайчин ашигт малмал олборлож байна. Өөрсдийн болон гэр бүлийнхээ амьдралыг залгуулах, ажлын байртай болох зорилгоор бичил уурхайд эрчүүд болон эмэгтэйчүүд татагдан ордог. Др. Хинтон үргэлжлүүлж “Ихэнх бичил уурхай эрхэлж буй хүмүүс эдийн засгийн өөр салбарт ажил эрхлэхийг хүсдэг боловч ихэнх тохиолдолд бичил уурхай нь цорын ганц эсвэл хамгийн боломжтой сонголт нь болж байдаг. Эдийн засаг хөгжиж, өөр бусад ажлын байр бий болоход бичил уурхайчид өөрсдийн хуримтлуулсан мөнгөө өөр салбарт хөрөнгө оруулж бичил уурхайн салбараа орхидог. Энэхүү үйл явц нь удаан үргэлжилдэг бөгөөд илүү өргөн хүрээнд ядуурлыг бууруулах стратегитэй холбогдох ёстой ” гэж цохон тэмдэглэв.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 25, Лхагва гариг, 16:18 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Сонгон шалгаруулалтын урилга (Бизнес, санхүүгийн богино хугацааны сургалт зохион байгуулах) |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2011 оны 10-р сарын 11, Мягмар гариг, 15:22 |
|
Бичил уурхайчдын ТББ-ын төлөөлөгчдөд бизнесийн банкны зээл авахтай холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, хөтлөлт, үүрэг хариуцлага, бизнесийн төлөвлөлт, санхүүгийн хөтлөлтийн талаар сургалт зохион байгуулж, сургагч багш бэлдэх хүсэлтэй мэргэшсэн байгууллагуудыг ажлын саналаа ирүүлэхийг урьж байна. Энэхүү сонгон шалгаруулалтанд орох байгууллага нь бизнес, санхүүгийн менежментийн сургалт зохион байгуулж мэргэшсэн, орон нутгийн иргэд, бүлгүүдийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байвал зохино.
5 өдрийн хугацаанд зохион байгуулах уг сургалтанд нийт 35 хүнийг оролцуулж, сургагч багшаар бэлтгэж, сертификат олгох бөгөөд Улаанбаатар хотод болно.
Ажлын даалгавартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Хамтран ажиллах хүсэлт, ажлын санал болон төлөвлөгөө, үнийн саналыг 2011 оны 10 сарын 19 –ний 17:00 цаг хүртэл доорх хаягаар авна.
Тогтвортой Бичил Уурхай Төсөл, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж 12, Скай Плаза Бизнес төв 2-р давхар |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10-р сарын 11, Мягмар гариг, 15:55 |
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2011 оны 9-р сарын 16, Баасан гариг, 13:00 |
|
The Swiss Agency for Development and Cooperation (SDC) implements the Sustainable Artisanal Mining Project (SAM) with an aim to contribute to the development of responsible mining in Mongolia by working with all stakeholders to ensure that artisanal miners are recognized as responsible members of a key economic sub-sector contributing to sustainable rural development.
SDC is now recruiting a skilled Mongolian person as a Project Secretary and Communications Officer for its SAM Project starting from October 2011. For more information about SDC, please visit www.sdc.mn and further information about SAM is available on www.sam.mn
The incumbent will work mainly in Ulaanbaatar under direct guidance and supervision of the Project Director. This is a full time job for the duration of the SAM Project 2011-2014.
Main duties and responsibilities:
- Provide administrative and secretarial support for project implementation;
- Maintain project files, documentations reports, meeting minutes;
- Organize and coordinate internal and external meetings, conferences, workshops, press conferences, media campaigns, open days and other events;
- Manage office supplies, inventory, petty cash expenditure and cash records;
- Responsible for media and communication;
- Responsible for publication of relevant project materials and updating project website.
Job requirements:
- At least 3 years experience in a similar position,
- Good organizational and administrative skills,
- Precise working habits and computer literacy,
- Good communications and interpersonal skills,
- Willingness to work in a team and provide support to project staff,
- Strong experience in media, communication and publishing,
- Good command of Mongolian and English languages.
Please send your CV, including your picture, two references and cover letter stating your motivation and expectations, all in one PDF file to sam@sam.mn, Subject: SAM Project Secretary, no later than 28 September, 2011. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 16, Баасан гариг, 13:05 |
|
Хурал зохион байгуулахад хамтран ажиллахыг урьж байна /2011 оны 9-р сарын 26-ийг хүртэл санал хүлээн авна/ |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2011 оны 9-р сарын 14, Лхагва гариг, 19:15 |
|
“Бичил уурхайчдын хамтын ажиллагаа, нэгдсэн зохион байгуулалт” сэдэв бүхий бүсчилсэн хурлыг ХАМО иргэд болон бичил уурхайчид хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зүүн, баруун болон төвийн бүсүүдэд зохион байгуулах уг хурлын зохион байгуулалтанд хамтран ажиллах хүсэлтэй мэргэшсэн байгууллагуудыг ажлын саналаа ирүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар болон цахим хуудаснаас авна уу.
Хамтран ажиллах хүсэлт, ажлын төлөвлөгөө, үнийн саналыг 2011 оны 9 сарын 26 –ний 17:00 цаг хүртэл доорх хаягаар авна.
ТБУТ, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж 12, Скай Плаза Бизнес төв 2-р давхар, 328848-0,
“Бичил уурхайчдын хамтын ажиллагаа, нэгдсэн зохион байгуулалт” сэдэв бүхий ХАМО болон бичил уурхай эрхлэгчдийн бүсийн хурлыг Баянхонгор, Сайншанд, Улаанбаатар хотод зохион байгуулах ажлын даалгавар |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 15, Пүрэв гариг, 11:28 |
|
|