Үгсийн тайлбар

Artisanal mining – хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа
ASM Association – бичил уурхайн холбоо/ТББ
Community development – олон нийтийн хөгжил
Facilitation – идэвхижүүлэх үйл явц
Facilitator – идэвхижүүлэгч
Mercury free technology – мөнгөн усгүй технологи
Occupational safety – аюулгүй ажиллагаа
Partnership – нөхөрлөл
Placer mine – шороон орд
Hard rock mine- үндсэн орд
Дээжний шинжилгээ хийв PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2007 оны 4-р сарын 05, Пүрэв гариг, 17:16

Иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай танилцах, химийн хорт бодисоор бохирдсон талбайг саармагжуулах, цэвэрлэхтэй холбогдсон асуудлыг газар дээр нь судлах ажлаар Монгол улсын Засгийн газрын шадар сайд М.Энхболд тэргүүтэй ажлын хэсэг Төв аймгийн Борнуур, Жаргалант сумдад 03 сарын 26; 27-ны өдрүүдэд ажиллав.

Ажлын хэсэг Борнуур суманд ажиллах явцад УМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхай, цацрагийн хяналтын улсын албаны дарга Б.Саран тэргүүтэй ажилтнууд тус сумын Харганын алтны уурхайд "Тогтвортой бичил уурхай" төслийн ажлын хүрээнд байгуулагдсан бичил уурхайн лабораторийн багаж төхөөрөмжтэй танилцаж цианидаар бохирдсон байж болзошгүй 10 ш дээжинд тус лабораторийн "HANNA" багажаар шинжилгээ хийж үзэхэд цианид илрээгүй байна. Цианид натрийн 0.1 хувийн агуулга бүхий стандарт дээжийг уг багажаар шинжлэхэд цианид натрийн агуулгыг зөв тодорхойлсон байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 19:57