|
Мөнгөн усгүй алтны хүдэр баяжуулах цехийн ажиллагааны танилцуулга |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2009 оны 8-р сарын 26, Лхагва гариг, 18:23 |
|
ТоБУТ нь хүн, байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай, мөнгөн усгүй алтны хүдэр баяжуулах технологийг Монгол улсад нэвтрүүлэхээр туршилт явуулж байна. Энэ ажлын хүрээнд хүдэр баяжуулах туршилтын цехийг Төв аймгийн Борнуур суманд байгуулан, мөнгөн усгүйгээр хүдэр баяжуулах технологийн шугамуудыг орон нутгийн хүдрийн онцлогт нийцүүлэн амжилттай туршин, туршилтын эхний үр дүнг гаргаад байна.
Тус цехийн технологид хацарт бутлуур, бигүн тээрэм 1-р шатны баяжуулалтанд шлюз, Канадын Icon төвөөс зугтаах хүчний сеператор, Хятадын шигшрэх ширээ хяналтын баяжуулалтанд шлюз /дотоодоо үйлдвэрлэсэн/, гүйцээн баяжуулалтанд Английн Holman шигшрэх ширээ, лабраторын шлюз зэрэг тоног төхөөрөмжүүдийг туршиж байна. Энэ туршилтанд мөнгөн ус хэрэглэхгүйгээр гравитацийн баяжуулах хамгийн энгийн, хямд төсөр, алт барилт сайтай төхөөрөмжүүдийг сонгон авч ашиглаж байна. Туршилтыг Борнуур сумын "Бичил Уурхайчдын Холбоо" ТББ-ын нөхөрлөлийн гишүүд ба "ХАМО" компанитай хамтран явуулж байна. Цехийн талаарх товч мэдээлэл, танилцуулга-ыг татаж авах. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 19:53 |
|
|
Шороон ордын тоног төхөөрөмж |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2009 оны 7-р сарын 22, Лхагва гариг, 17:17 |
|
ТоБУТ - ийн сайт Баянхонгор аймгийн Жаргалант сум Мандалын 3 - р баг Бөөрөгийн баруун, зүүн салааны ХАМО нарын алт угаах төхөөрөмж , хэрэгсэлийг сайжруулах , алтны хаягдалд агуулагдах хэмжээг бууруулах , жижиг оврын шлюзийн баяжуулах төхөөрөмжийг МУ - д үйлдвэрлэн дээрх газарт туршилт , судалгааны үйл ажиллагаа явуулаад ирлээ. Туршилтаар төхөөрөмжийн цагт угаах элсний хэмжээ - 2,5 тн/цаг хүчин чадалтай болохыг тооцоолон нотолж , шлам дахь алтны эзлэх хэмжээг тогтоож буурсан үзүүлэлттэй гарлаа . Жаргалантын ХАМО нар хамтараад "Байдрагийн хөгжил" ТББ байгуулан 7 нөхөрлөл болон 1 нөхөрлөлд 7 - 15 хүн орж ажиллаж байна. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 8-р сарын 21, Баасан гариг, 11:34 |
|
2007 оны 1-р улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2009 оны 7-р сарын 22, Лхагва гариг, 16:08 |
|
1-р улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 8-р сарын 20, Пүрэв гариг, 19:01 |
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2007 оны 4-р сарын 05, Пүрэв гариг, 17:16 |
|
Иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай танилцах, химийн хорт бодисоор бохирдсон талбайг саармагжуулах, цэвэрлэхтэй холбогдсон асуудлыг газар дээр нь судлах ажлаар Монгол улсын Засгийн газрын шадар сайд М.Энхболд тэргүүтэй ажлын хэсэг Төв аймгийн Борнуур, Жаргалант сумдад 03 сарын 26; 27-ны өдрүүдэд ажиллав.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 13, Ням гариг, 19:57 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
|