|
Үндэсний хэмжээнд ХАМО иргэдийг бүртгэж, үнэмлэх олгох ажлыг эхлээд байна. |
|
|
|
|
Бичсэн Bat-Erdene CHUBA
|
|
2009 оны 7-р сарын 22, Лхагва гариг, 17:26 |
|
Энэ сарын нэгнээс эхлэн ХАМО иргэдийг бүртгэх ажлыг албан ёсоор үндэсний хэмжээнд эхлүүлж байна. Энэхүү үйл ажиллгааг төв ,баруун,говийн бүсийн гэсэн чиглэлээр нийт 12 аймаг /цаашид хамрах аймгийн тоог нэмэгдүүлэн/-ийг хамруулан явуулахаар төлөвлөөд байна. НХХЯ, ХЗДХЯ арсан тушаалаар уг ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийг 12 хүний бүрэлдхүүнтэй байгуулан энэ сарын 7 -ноос эхлэн бүртгэлийн ажлын хяналтын ажлыг эхлүүлж байна. Уг үйл ажиллагаа нь Бичил уурхайг Хөгжүүлэх 2015 дэд хөтөлбөр, Бичил уурхай эрхлэгч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг болгож байна. Үзлэгээр нийт 45000 гаруй алт олборлогчдыг бүртгэх бөгөөд Улсын Иргэний бүртгэл Мэдээлэлийн төвтөй хамтран иргэний үнэмлэх олгох ажлыг давхар хийх юм. Энэ үзлэгийн үр дүнд алт олборлогч иргэд улсын нэгдсэн бүртгэлд хамрагдаж эрүүл мэнд нийгмийн үйлчилгээ, тусалалцааг авах боломж бүрдэх юм . |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 8-р сарын 21, Баасан гариг, 11:42 |
|
|
|
|
|
|