|
Зөрчлийн менежментийн сургалт зохион байгуулав. |
|
|
|
|
Бичсэн Батжаргал
|
|
2007 оны 11-р сарын 15, Пүрэв гариг, 18:13 |
|
Швейцарийн хөгжлийн агентлаг/ТоБУТ-ийн урилгаар Тайланд улсад байрладаг Нутгийн иргэдэд түшиглэсэн ойн менежментийн сургалтын төв (RECOFTC)-ийн сургагч багш нар Улаанбаатар хотноо ирж байгалийн нөөцийн менежмент ба байгалийн нөөц ашиглахтай холбоотой үүсдэг зөрчил, маргааныг зуучлал, хэлэлцээрийн аргаар хэрхэн шийдвэрлэх талаар сургалт зохион байгуулав. Тус сургалтыг Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол улсад хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүд (Ногоон алт, Төмс, Цөлжилтийг сааруулах, Нэг цэгийн үйлчилгээ зэрэг)-ийн ажилтнууд болон тухайн төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажилладаг төр, төрийн бус байгууллагуудын ажилтнууд оролцлоо. Сургалт 2007 оны 9 сарын 24-нөөс 10 сарын 5-ны хооронд зохион байгуулагдаж, нийт 15 хүн оролцож, гэрчилгээ авлаа.
Сургалтын гол зорилго нь байгалийн нөөц ашиглахтай холбоотой гардаг зөрчлүүдийн талаар ойлголттой болж, дүн шинжилгээ хийх, зөрчилд орсон талуудын хооронд хэлэлцээр, зуучлал хийх арга техникүүд, 3дагч талын үүрэг, хэлэлцээр зуучлалыг явуулах үйл явцын талаар ойлголт өгч, асуудлыг шийдэх энгийн арга замуудын талаар ойлголт өгөхөд чиглэсэн. Сургалтын тайлан /training report/-г татаж авах. |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 15, Мягмар гариг, 18:33 |