|
Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" (ТБУТ) төслөөс бичил уурхайчдыг (гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд) байгаль орчинд халгүй үйл ажиллагаа явуулах, холбогдох субъектүүд байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж эхлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор байгаль орчны менежмент, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, хамтран ажиллах уур амьсгалыг бүрдүүлэх, нөхөн сэргээлт хийх зэрэг чиглэлээр сумын засаг дарга болон байгаль орчны улсын байцаагч, бичил уурхайчдад зориулсан сургалт зохион байгуулна.
Сургалтыг 2012 оны 6 дугаар сарын 4-нөөс 9 дүгээр сарын 30-ний хооронд ТБУТ-ийн сонгосон 11 суманд зохион байгуулах бөгөөд Засаг дарга, байгаль орчны байцаагч газрын даамал, нийгмийн ажилтанууд, бичил уурхайчдын төлөөллийг оролцуулна.
Уг сургалтыг зохион байгуулах, мөн ТБУТ-өөс бичил уурхайчдад зориулж бэлтгэсэн байгаль орчны чиглэлээрх 2 гарын авлагыг эцэслэн найруулж бэлтгэх боломжтой 2 хүний бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн сургалтын багийг ТБУТ-тэй хамтарч ажиллахыг урьж байна.
Зөвлөх баг нь ТБУТ-тэй нягт холбоотой, хамтарч ажиллах бөгөөд төсөл зарим техник хэрэгсэлээр хангах боломжтой. Мөн шаардлагатай бол ТБУТ дээр ажиллана.
Тавигдах шаардлага:
• Уул уурхайн байгаль орчны менежмент, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн, ,
• Уурхайн нөхөн сэргээлтийн ажлын 2-оос доошгүй жилийн туршлагатай,
• Сум орон нутгийн удирдлага, иргэдтэй ажилласан дадлагатай,
• Компьютерийн хэрэглээний програмууд болон сургалт зохион байгуулах арга барилтай байх,
• Гэрээт хугацаанд дээрх сумдад томилолтоор ажиллах боломжтой байх.
Түүнчлэн бичил уурхайн холбогдолтой хууль тогтоомж, ТБУТ-ийн үйл ажиллагааны чиглэл, зорилго, зорилтыг мэддэг, уншиж судалсан байх шаардлагатай.
Санал болгож байгаа сургалтын сонгон шалгаруулалтад орох зөвлөх баг өөрсдийн ажлын туршлага, дэлгэрэнгүй CV болон сургалт явуулах ажлын төлөвлөгөөний төсөл, санхүүгийн саналыг битүүмжилж, ТБУТ-ийн байранд 2012 оны 5 сарын 31-ний дотор ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй ажлын даалгаварыг эндээс татаж авна уу вэб хуудас болон ажлын цагаар ТБУТ-өөс авах боломжтой.
Хаяг:
Тогтвортой бичил уурхай төсөл
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
1-р хороо, Олимпийн гудамж 12
Скай Плаза Бизнес төв, 2-р давхар
Ш/х 58, Улаанбаатар 210648
Зип код 14210, Монгол улс
Утас: 328848 |